Тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын төслийг хэлэлцүүллээ
Үйл явдал
/
2022-04-05

Нийгмийн даатгалын байгууллага нь иргэн, даатгуулагч, ажил олгогчдод үйлчилгээгээ түргэн шуурхай үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалын үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж байна. Үүний дотор нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, тогтоож байна.

Үүнтэй холбоотойгоор аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдэд цахим үйлчилгээний талаар сургалт зохион байгуулж, “Тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын төслийг танилцуулан хэлэлцүүллээ. Тус журмыг шинэчлэн баталснаар жилд 262 мянган даатгуулагч иргэн цахимаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж авах хүсэлтээ шийдвэрлүүлж, цаг хугацаа зардал хэмнэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн эмнэлгийн хуудсыг цахимжуулж, даатгуулагч эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн тохиолдолд тэтгэмж авах хүсэлтээ https://daatguulagch.ndaatgal.mn вебийн тусламжтайгаар гаргах боломжийг бүрдүүлээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.7.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.