Завхан аймгийн гурван сумын сургууль ОРЧИН ҮЕИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-27
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Боловсролын салбар дахь модон жорлонгийн асуудлыг шийдвэрлэхэд төр засаг анхаарах ёстой гээд 21 аймгийн 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн ус ариун цэврийн бүрэн байгууламжтай болгох ёстойг онцолсон. Энэ дагуу Монгол улсын Засгийн газраас шийдвэр гаргаж "Эрдэнэт" үйлдвэрийн хөрөнгөөр сургуулиудын гаднах модон жорлонг орчин үеийн болгох ажлыг эхлүүлж байсан юм. Улс дааяр хэрэгжих энэ төслийн хүрээнд Завхан аймгийн Түвэдтэй, Нөмрөг, Цагаанхайрхан сумдын ЕБС-ийн гаднах модон жорлонг халж орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болжээ. 
 
“Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих” УИХ-ын тогтоолын төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа билээ. Эхний  ээлжийн бүтээн байгуулалтууд дуусч, эхнээсээ ашиглалтад орсон аж. Түүнчлэн 16 аймгийн 92 сумын 307 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламж, халуун устай болгох ажил өрнөж байгаа юм байна. 
 
Цаашлаад 21 аймгийн 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн ус ариун цэврийн бүрэн байгууламжтай болсноор БОЛОВСРОЛЫН САЛБАР нүхэн жорлонгүй болж, ОРОН НУТГИЙН 120 МЯНГАН ХҮҮХЭД ТОХИЛОГ ОРЧИНД СУРЧ БОЛОВСРОХ БОЛОМЖ БҮРДЭНЭ. Хүүхэд бүр аюулгүй, тохилог орчинд сурч боловсрох эрхтэй бөгөөд энэ боломжийг төр засгаас бүрдүүлэх үүрэгтэй билээ. 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.122.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.