Хаяагаа хадарч, нөхдөө хөлдөө чирсэн Т.АЮУРСАЙХАНААС их зүйл хүлээх хэрэггүй!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-11-02

“Шударга ёс” гэдэг үг ҮНЭ ЦЭНЭГҮЙ болчихсон гэдгийг Т.Аюурсайханы шийдвэрээс харж болно. Шинэхэн гишүүн УИХ-д орж ирээд л тухайн үеийн парламентын спикер М.Энхболдыг огцруулах акцид буухиалан оролцсон. М.Энхболд л огцорчихвол бүх зүйл нүд ирмэхийн зуур сайхан болчихно хэмээн тэд ярьж байв. Гэвч өнөөдөр өмнөхөөсөө ч дордчихсон байгаа нь эмгэнэлтэй.

Цагтаа ШУДАРГА ТАВЫН ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ байсан тэрбээр нөхдөөсөө хамгийн сүүлд САЙД болж байгаа ч түүний уг үйлдэл “хамтран зүтгэгчиддээ халтай” албан тушаалын төлөөх увайгүй улстөрч болов. Тусгаар тогтнолын саарал ордны баруун жигүүрт “МАН-ын шинэчлэл хөгжлийн хороо” гэгчийг байгуулж, туг хиар нь болж явсан Б.Ганхуяг, Б.Удаанжаргал тэргүүтэй Монголын оюутны холбооны  угшилтай нөхдүүдээ “хөлдөө чирж” Т.Аюурсайхан САЙД болсоноор түүний фракцийнхан ХУУЛИЙН ХААЛГА ТАТАВ. Тэр ийм л ХАЯА МУУТАЙ нэгэн аж.

Сайд болсон даруйдаа тэрбээр “Ядуурлыг эрчимтэй буулгана” хэмээн хэлсэн. Өмнөх сайд нь ядуу өрхөө “УЛНЫ АЙЛУУД” хэмээн доромжлоод албан тушаалаасаа огцорсон удаатай. Тэгвэл Т.Аюурсайхан сайдын багийнхан 904 мянган ажилгүй иргэнийг ажилтай орологотой болгох том зорилт хэрэгжүүлэх нь. Төсвийн мөнгө хамгийн их эргэлддэг энэ салбарт Т.Аюурсайхан дурлан дурлан, шунан шунан ирсэн нь цаанаа учиртай. Хамт ШУДАРГА ЁСНЫ тэмцэлд гараасаа хөтлөлцөж явсан нөхдийн зарим нь Төрийн толгойд, зарим нь ШОРОНД сууж байгаа. Тэрбээр дотны анд Ж.Батзандангаа эргэж очихгүй ч байж мэднэ. Угаас улстөрд МӨНХИЙН ЭРХ АШИГ л байдаг учраас намыг нь, Ерөнхийлөгчийг нь муулсан түүнийг тоохгүй л болов уу!!!

Хангалттай эрх мэдэлтэй УИХ-ын дэд даргын албан тушаалаа САЙДЫН СУУДЛААР СОЛЬНО гэдэг цаанаа нь асар их эрх ашиг, ашиг хонжоо байгааг л илтгэнэ. Тэр үнэхээр ШИНЭ ЗҮЙЛ СЭДЭЖ, өөрийн нэрийг мандуулахгүй л бол УРВАГЧ, ХАЯАГАА ХАДАРДАГ явуургүй нэгний дүрээр л үлдэнэ.

Нөхдөө хөлдөө чирж, хаяагаа хадарч САЙДЫН СУУДАЛД чичирсэн Т.Аюурсайхан сайдаас их зүйл хүлээгээд нэмэргүй шүү, Монголчуудаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.