Улаанбуудайн хураалт 92.8 хувьтай үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-11-03

Ургац хураалтын явц (11 дүгээр сарын 01-ний байдлаар) 325.5 мянган га-гаас 388.3 мянган  тонн үр тариа, үүнээс 305.4 мянган  га-гаас 366.1 мянган тонн улаанбуудай, 19.2 мянган га-гаас 208.8 мянган тонн төмс, 11.5 мянган га-гаас 130.9 мянган тонн хүнсний ногоо, 49.8 мянган га-гаас 129.7 мянган тонн тэжээлийн ургамал, 94.9 мянган га-гаас 39.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Хувиар авч үзвэл, үр тарианы хураалт 93.4 хувь, улаанбуудайн хураалт 92.8 хувь, төмсний хураалт 96.9 хувь, хүнсний ногооны хураалт 103.6 хувь, тэжээлийн хураалт 73.3 хувь, тосны ургамлын хураалт 82.2 хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.254.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.