Зэвсэгт хүчний 167-ангийн байлдагч А.Тэргэл цэргийн алба хаах хугцаандаа төрийн албаны шалгалтанд тэнцжээ
Үйл явдал
/
2022-11-03

Түүнийг А.Тэргэл гэдэг. Зэвсэгт хүчний 167-р ангид алба хаах хугацаандаа төрийн албаны шалгалтад бэлдэж анх удаа өгөөд тэнцсэн байна. Төрийн албаны шалгалтад цахимаар бүртгүүлж ангийн удирдлагууддаа хэлэхэд түүнд бэлдэх цаг гаргаж дэмждэг байсан ба чөлөөт цагаараа олон зүйлс сурах боломж цэргийн алба хаах хугацаанд байдаг гэдгийг хэллээ.

Тэрээр Шихихутга их сургуулийг суралцаж төгсөөд намар хугцаат цэргийн албанд татагдсан байна. Сүүлийн 1 сарын хугцаанд төрийн албаны шалгалтанд бэлдсэн ангийн удирдлагууд түүнийг дэмжиж бүх л бололцоо нөхцөлөөр хангасан гэдгийг илэрхийлж байна. Ном болон цахим хэлбэрээр сарын хугцаанд бэлдсэн мөн он жавууд цэргийн найзууд нь хамт бэлдэж тусалсан талаар онцлон ярисан юмаа. Хугцаат цэргийн алба бол төрийн албан хаагчийн нэгэн шалгуур байдаг үүнийгээ давхар биелүүлээд тэнцсэндээ баяртай байгаагаа ярьж байлаа. Нийт залуучууддаа эр цэргийн алба заавал хаагаарай мөн давхар төрийн алба шалгалт өгөх бүрэн боломж бий сурах хөгжих зүйл олон бий талаар ярисан ба ангил хэлний нэг сарийн сургалт болон гитар тоглох мөн  7 ном уншиж дууссан байна. Хугцаат цэргийн алба нь хувь хүний хөгжилийн талаас хөгжих боломжийг нээж өгдөг хэмээн яриллаа. Тэрээр төрийн албаны шалгалтны 100 онооноос 79 оноо авсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.