“Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” Байгаль хамгаалалгүйгээр Алсын хараа-2050-д хүрэх боломжгүй” сэдвээр илтгэл тавьлаа
Үйл явдал
/
2022-11-03
ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” Байгаль хамгаалалгүйгээр Алсын хараа-2050-д хүрэх боломжгүй” сэдвээр Германы техникийн хамтын ажиллагааны Байгаль орчин хамгаалах төслийн ахлах зөвлөх Торстен Хардэр танилцуулга илтгэл тавьж, Байнгын хорооны гишүүд санал солилцов.
 
Уулзалтад Байгаль Орчин, Хүнс Хөдөө аж ахуйн байнгын хорооны Б.Саранчимэг болон байнгын хорооны гишүүд, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат, ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг, Байгаль орчны төслийн судалгааны ахлах мэргэжилтэн, илгэгч Торстэн Хардэр, Байгаль орчны төслийн зохицуулагч Михаэль Трокенброт, Төслийн ажилтан Ч.Алтанчимэг, ЭСЯ-ны хэлмэрч Б.Оюунсүрэн нар болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.71.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.