Австралийн радиогоор анх удаа Монгол хөтөлбөр цацагдахаар боллоо
Үйл явдал
/
2022-11-03
SBS Mongolian туршилтын хөтөлбөр Австралийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн SBS Radio 1-р сувгаар цацагдахаар болсон байна

Энэ тухай SBS Монгол хэл дээрх хөтөлбөрийн продюсер Ж.Ундрахбаяр, "Манай анхны дугаар 11-р сарын 3-ны өдрийн 2 цагт эхэлнэ.

Долоо хоног бүрийн Пүрэв гарагт 2 цагаас эхлэн бүтэн нэг цагийн хөтөлбөр явуулах болно. Энэ бол Австралийн радио шугамаар анх удаа албан ёсоор Монгол хэл дээр хөтөлбөр явж эхлэх баярт мөч юм.

Бид өмнө нь дижиталд суурилсан https://www.sbs.com.au/mongolian сайтад бүх нэвтрүүлгээ нийтэлдэг байсан бол энэ өдрөөс эхлэн дижитал болон радио хосолсон үйл ажиллагаатай болон нэг алхам урагшилж байна. Сонгогчдын хандалт, сэтгэгдлээс хамааран SBS Mongolian Радио хөтөлбөр цаашид үргэлжлэх эсэхийг шийдэх болно. Та бүхэн сонсоод бидэнд сэтгэгдлээ ирүүлээрэй." гэжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.107.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.