ҮЙЛ ЯВДАЛ: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 92 дахь удаагийн арга хэмжээ болно
Үйл явдал
/
2022-11-03

09.00 цагт "Миллианум" зочид буудалд ХӨСҮТ-д "Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь" сэдэвт Сүрьеэгийн лабораторын үндэсний  зөвлөгөөн болно.

09.00-12.30 цагт Боловсролын ерөнхий газарт Дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”-ийн зөв туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөг болно. Өдөрлөгт аймаг, нийслэлийн ЕБС-ийн суралцагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, удирдах ажилтнууд цахим болон танхим хосолсон хэлбэрээр оролцоно.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын III улирлын тойм мэдээллийг танилцуулна. Санхүүгийн бус үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжааны болон виртуал хөрөнгийн үйлчилгээний талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Утас: 9119-7636

11.00 цагт Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 92 дахь удаагийн арга хэмжээ болно.

11.30 цагт Системийн өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийн ээжүүдийн төлөөлөл төрийн 20 байгууллагаас "үгүй" гэх хариу авсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 96064973

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.247.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.