Беларусын хөдөө аж ахуйн академид Булган аймгийн хүүхдүүд суралцах боломж нээгдлээ
Үйл явдал
/
2022-11-04

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Беларусь улсын Могилев мужтай хамтын ажиллагаа тогтоохоор айлчилж байгаа билээ. Айлчлалын үеэр Беларусь улсын хөдөө аж ахуйн академийн үйл ажиллагаатай танилцаж албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ манай аймгийн голлох салбар нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд энэ чиглэлээр тус академид Булган аймгаас хүүхэд залуучуудаа сургаж боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол академийн удирдлагууд Булган аймгийн хүүхэд залуучуудыг академидаа элсүүлэн сургахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Одоогийн байдлаар тус академид Монгол улсаас 5 оюутан суралцаж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.200.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.