КОВИД-19-ийн 82 тохиолдол батлагдаж, халдварын тоо өсөж эхэллээ
Үйл явдал
/
2022-11-04

КОВИД-19-ийн батлагдсан тохиолдол аравдугаар сарын 24-нд 52 байсан бол 28-нд 103, 31-нд 110, арваннэгдүгээр сарын 2-нд 74 болж нэмэгджээ

Зөвхөн аравдугаар сарын сүүлийн долоо хоногт нийт халдварын тоо 357 болж, өмнөх долоо хоногоосоо 3 дахин өссөн.Батлагдаж байгаа халдварын тохиолдлуудын 87.9% нь шинж тэмдэг илэрсэн бол 12.1%-д нь шинж тэмдэг илрээгүйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлээд байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад КОВИД-19-ийн нийт батлагдсан тохиолдол 985,445, нийт нас баралт 2,131, Нийт эдгэрсэн тохиолдол 1,000,505 байгаа бөгөөд 607 хүн хяналтад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.89.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.