Б.Ариунзаяа дахин бусдыг зодсон хэрэгт холбогджээ
Үйл явдал
/
2022-11-04

МУИС-ын төгсөх ангийн оюутан Б.Ариунзаяа нь энэ оны гуравдугаар сарын нэгний өдөр бусдын толгой дээр кофе асгаж танхайрсан хэрэгт холбогдсон. Тэгвэл эл хэрэг одоог хүртэл эцэслэгдээгүй байхад Б.Ариунзаяа нь дахин хэрэгт холбогджээ.

Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр “ZU” гэх баарны үүдэнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр А гэх эмэгтэйг зодож шалтгаангүйгээр танхайрсан байна. Уг зөрчлийн хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлоод байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.2.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.