Б.Энхбаяр: УЛААН ЦАЙМ ХУЛГАЙ ХИЙХЭЭ БОЛЬ. ЧХҮРЭЛБААТАР: Чи ПОПРОХОО боль. Даруулгатай бай!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-11-04

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.  Монгол Улсын шадар сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр санал хэлэв. 

Тэрбээр "Би энэ саналыг хоёр үндэслэлийн хүрээнд дэмжихгүй байна. Засгийн газраас Шадар сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд агентлаг байгуулах талаар оруулж ирээгүй. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн хуулийн заалттай. Тийм учраас Үндсэн хууль зөрчигдөх нь. 

Төсвийн хуулийг дагалдуулж хоёр агентлаг шинээр байгуулахаар Засгийн газраас өргөн барьсан. Гүйцэтгэх эрх мэдлийн хяналтын агентлаг нөгөөх нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяа Цахим зохицуулалтын газар гэж байгаа. Засгийн газраас өргөн бариагүй байхад УИХ агентлаг байгуулдаг болох гэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр яригдаагүй. Гэтэл Төсвийн байнгын хороо агентлаг байгуулаад ороод ирлээ. Юм хулгайлдаг гэхэд арай хэтэрч байгаа юм биш үү" гэлээ. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Бид улсаа хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах ёстой. Гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад хөрөнгө оруулъя гээд хаашаа очих вэ гэдгээ мэдэхгүй байна. Ийм нөхцөл байдалтай байгаа юм. Улсынхаа хөгжлийг бодоод хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд ийм асуудлаа шийдэх ёстой. Б.Энхбаяраа чи попрохоо одоо боль. Жаахан даруулгатай бай. Чамд юм боддог толгой, хүний үг сонсдог чих хэрэгтэй байна." гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.212.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.