12-14 насны сурагчид нэгнийгээ хутгалсан хэрэг гарчээ
Үйл явдал
/
2022-11-05

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээллийг хүлээн авч шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай, эрэгтэй “Т” нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн 12-14 насны 4 сурагч үйлдсэн болохыг тогтоосон.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч “Т”-г цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим 2 удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байна. Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгуулагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.198.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.