Чингэлтэй дүүрэгт төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалт боллоо
Үйл явдал
/
2022-11-05
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс хамтран “Хүний эрх ба Төрийн үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулж, албан хаагчдыг хамрууллаа.
Энэхүү сургалтаар “Хүний эрхийн ерөнхий ойлголт”, “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, “Мэдээллийн ил тод байдал”, “Нийтийн хэв журам, эрүүл мэнд”, “Нийтийн ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөө”, “Төрийн үйлчилгээний стандарт” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэж, санал бодлоо солилцов.
Сургалтад танхим болон цахим хэлбэрээр нийт 263 албан хаагч нар хамрагдав.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.