Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Беларусь улсад уулзалт хийж байна
Үйл явдал
/
2022-11-05
Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Беларусь улсын Бобруйск хотод байрлах тракторын деталь, агрегат тоног төхөөрөмж болон трактор үйлдвэрлэдэг Агромаш болон Беларус үйлдвэрүүдтэй танилцаж компанийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Беларус үйлдвэр нь дунд оврын 7 төрлийн трактор, тракторын дугуйн обуд болон 300 гаруй төрлийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг европ болон азийн олон оронд бүтээгдэхүүнээ гаргадаг томоохон үйлдвэр юм. Тус компанийн бүтээгдэхүүнүүд Монгол улсад мөн адил нийлүүлэгддэг бөгөөд манай аймгийн газар тариалан эрхлэгч аж ахуй нэгж, компаниуд ашигладаг байна.
Агромаш үйлдвэр нь тракторын деталь, агрегат тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бөгөөд Монгол улсын Хөдөө Аж Ахуйн яамтай 1 сая долларын гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Үйлдвэрийн удирдлагууд аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй уулзахдаа энэ уулзалт нь Монгол улс Беларусь улс хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж байгаа төдийгүй давхар бүс орон нутгийн хамтын ажиллагааг эхлүүлж шинэ шатанд гаргаж байгааг хэлээд Булган аймагтай хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.146.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.