Чингэлтэй дүүргийн ажлын хэсгийн хурал боллоо
Үйл явдал
/
2022-11-05
Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, дүүргийн бодлого, төлөвлөлт, хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэх үүднээс хүн амын нягтаршил ихтэй, газар нутаг томтой хороодыг хувааж шинээр 20, 21, 22, 23, 24 дүгээр хороод байгуулагдсантай холбогдуулан хороодын иргэн, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хаягийн болон эд хөрөнгийн бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актад нийцүүлэн шинээр бүртгэх, хэсгийн хуваарь шинэчлэгдсэнтэй холбогдуулан холбогдох зохион байгуулалтыг хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/328 тоот захирамжаар шинэчлэн байгуулагдсан.
-Шинээр байгуулагдсан хороодын иргэдийн хаягийн мэдээлэл иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд хаягийн өөрчлөлт орсон талаарх мэдээллийг ажлын хэсгийн гишүүн, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг хийж, иргэдэд иргэний үнэмлэх, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн гэрчилгээг дахин олгох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл хүргүүллээ.
-Чингэлтэй дүүрэгт 20, 21, 22, 23, 24 дүгээр хороод байгуулагдсанаар нийт 16-аас дээш насны 23.453 иргэн, эд хөрөнгийн чиглэлээр үл хөдлөх эд хөрөнгийн 5.361, газар өмчлөх эрхийн 6.682, хуулийн этгээдийн 129 гэрчилгээг сольж дахин олгох шаардлагатай байгаа юм.
-Хурлыг ажлын хэсгийн дарга, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын орон тооны зөвлөх Ж.Чимэдцогзол нар удирдан явуулж, цаашид иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хаягийн болон эд хөрөнгийн , хуулийн этгээдийн гэрчилгээг дахин олгох ажлыг эрчимжүүлэх, шинээр байгуулагдсан 20, 21, 23, 24 дүгээр хороодын үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд хэлтэс албадын дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.47.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.