Төв аймаг 2022 онд 239.0 мянган тонн ургац хураан авлаа
Үйл явдал
/
2022-11-05
“Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян”, “Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах аймгийн бодлого” зорилтын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тариаланчдын уйгагүй хичээл зүтгэл, байгаль цаг уурын тааламжтай нөхцөлийн үр дүнд энэ онд 293.0 мянган тонн ургац хураан авсан амжилт үзүүллээ.
1. ҮР ТАРИАНЫ НИЙТ УРГАЦААР ЭРДЭНЭСАНТ СУМ
Эрдэнэсант сум 2022 онд 12504 га талбайд үр тариа тариалж, 14283 тн ургац хураан авсан амжилтаар тэргүүллээ.
2. ТӨМСНИЙ НИЙТ УРГАЦААР ЖАРГАЛАНТ СУМ
Жаргалант сум 2022 онд 9864 га талбайд төмс тариалж, 109581 тн ургац хураан авсан амжилтаар тэргүүллээ
3. ХҮНСНИЙ НОГООНЫ НИЙТ УРГАЦААР БОРНУУР СУМ
Борнуур сум 2022 онд 404,3 га талбайд хүнсний ногоо тариалж, 6682 тн ургац хураан авсан амжилтаар тэргүүлсэн.
4. ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН АРГАЛАНТ СУМ
Аргалант сум 2022 онд 3779 га талбайд таримал тэжээл тарьж, 14457 тн ургац хураан авсан амжилтаараа тэргүүлсэн.
5. ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН
Аргалант сумын “ХОС БЭРС” ХХКомпани нь 400 га талбайд үр тариа тариалж, 3425 тн ургац хураан авсан амжилтаар тэргүүлсэн.
6. ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН
Баянцогт сумын иргэн ОЧИРБАТЫН НАМСРАЙДОРЖ 50 га талбайд үр тариа тариалж, 340 тн ургац хураан авч тэргүүлсэн.
7. ХҮЛЭМЖ НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН ЭРДЭНЭ СУМ
Эрдэнэ сум 2022 онд 2.8 га талбайд хамгаалагдсан хөрсний тариалалт хийж, 96 тн ургац хураан авсан амжилтаараа тэргүүлсэн.
8. ЖИМС, ЖИМСГЭНИЙ НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН БАТСҮМБЭР СУМ
Батсүмбэр сум 2022 онд 250 га талбайд жимс, жимгэнэ тариалалт хийж, 51 тн ургац хураан авсан амжилтаар тэргүүлсэн.
9. ҮР ТАРИАНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН АРХУСТ СУМ
Архуст сум 2022 онд 2636 га талбайд үр тариа тариалж, 6652 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 25.2 цн ургац хураан авч тэргүүн байрыг эзэлсэн.
10. ҮР ТАРИАНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН СҮМБЭР СУМ
Сүмбэр сум 2022 онд 2304 га талбайд үр тариа тариалж, 3443.9 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 14.9 цн ургац хураан авч дэд байрыг эзэлсэн.
11. ҮР ТАРИАНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ГУТГААР БАЙР ЭЗЭЛСЭН ЦЭЭЛ СУМ
Цээл сум 2022 онд 8892 га талбайд үр тариа тариалж, 12150.2 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 13.7 цн ургац хураан авч гутгаар байрыг эзэлсэн.
12. ҮР ТАРИАНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН
Архуст сумын “БАЯНЦОГТ ИНВЕСТ” ХХКомпани нь 200 га талбайд үр тариа тариалж,580 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 29 цн ургац хураан авч тэргүүн байрыг эзэлсэн.
13. ҮР ТАРИАНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН
Заамар сумын “ТОСОН ОВООТ ХАЙРХАН” ХХКомпани нь 1374 га талбайд үр тариа тариалж, 2767.7 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 20.1 цн ургац хураан авч дэд байрыг эзэлсэн.
14. ҮР ТАРИАНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ГУТГААР БАЙР ЭЗЭЛСЭН
Эрдэнэсант сумын “ХӨНӨГ НУУР” ХХКомпани нь 380 га талбайд үр тариа тариалж, 703 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 18.5 цн ургац хураан авч гутгаар байрыг эзэлсэн.
15. ҮР ТАРИАНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН
Архуст сумын тариаланч ДАМДИНДОРЖИЙН ЭРДЭНЭБАЯР 100 га талбайд үр тариа тариалж, 280 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 28 цн ургац хураан авч тэргүүн байрыг эзэлсэн.
16. ҮР ТАРИАНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН
Эрдэнэсант сумын тариаланч ГОМБЫН СОЁЛЛХАМ 90 га талбайд үр тариа тариалж, 220 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 24,4 цн ургац хураан авч дэд байрыг эзэлсэн.
17. ҮР ТАРИАНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ГУТГААР БАЙР ЭЗЭЛСЭН
Цээл сумын тариаланч БАТТӨМӨРИЙН ТӨРБОЛД 79 га талбайд үр тариа тариалж, 133.5 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 16.9 цн ургац хураан авч гутгаар байрыг эзэлсэн.
18. ҮР ТАРИАНЫ НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН
Цээл сумын “ЦЭЭЛИЙН ХУР” ХХКомпани 2035 га талбайд үр тариа тариалж, 3375.2 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 16.6 цн ургац хураан авч тэргүүлсэн.
19. ҮР ТАРИАНЫ НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН
Эрдэнэсант сумын тариаланч БААТАРЫН НЯМНОРДОВ 594 га талбайд үр тариа тариалж, 600 тн ургац хураан авч тэргүүлсэн.
20. ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН БАТСҮМБЭР СУМ
Батсүмбэр сум 2022 онд 279.2 га талбайд төмс тариалж, 4305.7 тн ургац хураан авч нэгж талбайгаас 154 центнер ургац хураан авсан амжилтаар тэргүүлсэн.
21. ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН ЦЭЭЛ СУМ
Цээл сум 2022 онд 154 га талбайд төмс тариалж, 1849.2 тн ургац хураан ургац хураан авч нэгж талбайгаас 120 центнер ургац хураан авсан амжилтаараа дэд байр эзэлсэн.
22. ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ГУТГААР БАЙР ЭЗЭЛСЭН БАЯНЧАНДМАНЬ СУМ
Баянчандмань сум 2022 онд 403 га талбайд төмс тариалж, 4690 тн ургац хураан ургац хураан авч нэгж талбайгаас 116 центнер ургац хураан авсан амжилтаараа гутгаар байр эзэлсэн.
23. ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН
Батсүмбэр сумын “АГРОАЛЬФА ХХК” нь 2022 онд 50 га талбайд төмс тариалж, 2120 тн ургац хураан ургац хураан авч нэгж талбайгаас 424 центнер ургац хураан авсан амжилтаараа тэргүүн байр эзэлсэн.
24. ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН
Жаргалант сумын “ББЦДН ХХК” нь 2022 онд 30 га талбайд төмс тариалж, 840 тн ургац хураан ургац хураан авч нэгж талбайгаас 280 центнер ургац хураан авсан амжилтаараа дэд байр эзэлсэн.
25. ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ГУТГААР БАЙР ЭЗЭЛСЭН
Жаргалант сумын “ДЭЛГЭР УЯНГА ХХК” нь 2022 онд 50 га талбайд төмс тариалж, 1300 тн ургац хураан ургац хураан авч нэгж талбайгаас 260 центнер ургац хураан авсан амжилтаараа гутгаар байр эзэлсэн.
26. ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН
Батсүмбэр сумын тариаланч ДАМДИН ЛХАГВАЖАВ нь 2022 онд 1 га талбайд төмс тариалж, 28 тн ургац хураан ургац хураан авч нэгж талбайгаас 280 центнер ургац хураан авсан амжилтаараа тэргүүн байр эзэлсэн.
27. ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН
Жаргалант сумын тариаланч ЛУВСАНДОРЖИЙН БОЛДБААТАР, 2022 онд 20 га талбайд төмс тариалж, 500 тн ургац хураан ургац хураан авч нэгж талбайгаас 250 центнер ургац хураан авсан амжилтаараа дэд байр эзэлсэн.
28. ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ГУТГААР БАЙР ЭЗЭЛСЭН
Жаргалант сумын тариаланч ЦОГТ-ОЧИРЫН БЯМБАДОРЖ, 2022 онд 28 га талбайд төмс тариалж, 700 тн ургац хураан ургац хураан авч нэгж талбайгаас 250 центнер ургац хураан авсан амжилтаараа гутгаар байр эзэлсэн.
29. ТӨМСНИЙ НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН
Жаргалант сумын “ЖАРГАЛАНТ ШИМ ГАЗАР” ХХК нь 2022 онд 120 га талбайд төмс тариалж, 500 тн ургац хураан ургац хураан авч нэгж талбайгаас 250 центнер ургац хураан авсан амжилтаараа тэргүүн байр эзэлсэн.
30. ТӨМСНИЙ НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН
Жаргалант сумын тариаланч ЧУЛУУНБАТЫН АРИУНБААТАР, 2022 онд 60 га талбайд төмс тариалж, 1380 тн ургац хураан ургац хураан авч нэгж талбайгаас 230 центнер ургац хураан авсан амжилтаараа тэргүүн байр эзэлсэн.
31. ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН УГТААЛЦАЙДАМ СУМ
Угтаалцайдам сум 2022 онд 202.6 га талбайд хүнсний ногоо тариалж, 3411.8 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 168.4 цн ургац хураан авч тэргүүн байрыг эзэлсэн.
32. ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН БОРНУУР СУМ
Борнуур сум 2022 онд 202.6 га талбайд хүнсний ногоо тариалж, 3411.8 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 168.4 цн ургац хураан авч дэд байрыг эзэлсэн.
33. ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ГУТГААР БАЙР ЭЗЭЛСЭН БАТСҮМБЭР СУМ
Батсүмбэр сум 2022 онд 161.5 га талбайд хүнсний ногоо тариалж, 2403.4 тн ургац хураан авч нэгж талбайгаас 148 центнер ургац хураан авсан амжилтаар гутгаар байр эзэлсэн.
34. ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН Борнуур сумын “УУЖИМ ӨНЖИН” ХХК 2022 онд 10 га талбайд хүнсний ногоо тариалж, 600 тн ургац хураан авч нэгж талбайгаас 600 цн ургац хураан авсан амжилтаар тэргүүн байр эзэлсэн.
35.ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН
Батсүмбэр сумын “МИКРОСИТИ ФҮҮДС” ХХК 2022 онд 11 га талбайд хүнсний ногоо тариалж, 244 тн ургац хураан авч нэгж талбайгаас 220 цн ургац хураан авсан амжилтаар дэд байр эзэлсэн.
36. ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ГУТГААР БАЙР ЭЗЭЛСЭН Жаргалант сумын “Гангын өвөр” ХХК нь 2022 онд 8.2 га талбайд хүнсний ногоо тариалж, 158 тн ургац хураан авч нэгж талбайгаас 192.8 центнер ургац хураан авсан амжилтаар гутгаар байр эзэлсэн.
37.ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН
Борнуур сумын тариаланч БЯМБЫН АМГАЛАНБАЯР 2022 онд 1 га талбайд хүнсний ногоо тариалж, 65 тн ургац хураан авч нэгж талбайгаас 650 цн ургац хураан авсан амжилтаар тэргүүн байр эзэлсэн.
38. ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН
Борнуур сумын тариаланч БЯМБЫН БҮДСҮРЭН 2022 онд 2 га талбайд хүнсний ногоо тариалж, 67 тн ургац хураан авч нэгж талбайгаас 335 цн ургац хураан авсан амжилтаар дэд байр эзэлсэн.
39. ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ГУТГААР БАЙР ЭЗЭЛСЭН
Батсүмбэр сумын тариаланч ГҮНДСАМБУУГИЙН ГАНТӨГС, 2022 онд 0.2 га талбайд хүнсний ногоо тариалж, 5 тн ургац хураан авч нэгж талбайгаас 250 цн ургац хураан авсан амжилтаар гутгаар байр эзэлсэн.
40. ХҮНСНИЙ НОГООНЫ НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН
Угтаалцайдам сумын “ЖАВРАЙ ҮР” ХХК, 2022 онд 120 га талбайд хүнсний ногоо тариалж, 3377 тн ургац хураан авч нэгж талбайгаас 281 цн ургац хураан авсан амжилтаар тэргүүн байр эзэлсэн байна.
41. ХҮНСНИЙ НОГООНЫ НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН
Борнуур сумын тариаланч ЧУЛУУНЫ ЦОГТБАЯР 2022 онд 10 га талбайд хүнсний ногоо тариалж, 420 тн ургац хураан авч авсан амжилтаар тэргүүн байр эзэлсэн байна.
42. ХАМГААЛАГДСАН ХӨРСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН
Сэргэлэн сумын “АТРЫН ШИМ” ХХК, 2022 онд 0.7 га талбайд тариалалт хийж 43.7 тн ургац хураан авсан амжилтаар тэргүүлсэн байна.
43. ХАМГААЛАГДСАН ХӨРСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН
Баяндэлгэр сумын тариаланч СЕРЁЖАГИЙН УРАНТАМИР 2022 онд 0.3 га талбайд тариалалт хийж 19 тн ургац хураан авсан амжилтаар тэргүүлсэн байна.
44. 2022 ОНЫ АЙМГИЙН “ШИЛДЭГ АГРОНОМИЧ” ХАШБААТАРЫН ХИШИГБУЯН,
Архуст сумын агрономич Хишигбуян нь Улс, аймгийн дэвшүүлсэн бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлэн сумынхаа газар тариалангийн үйлдвэрлэлийг мэргэжлийн түвшинд оновчтой, удирдлага зохион байгуулалтаар ханган тогтворжуулж, 2022 онд Улаанбуудай 600 га, Төмс 50 га, Хүнсний ногоо 221 га, Тосны ургамал 537 га-аар тус тус нэмэгдүүлэн ажилласан Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан юм.
45. 2022 ОНЫ АЙМГИЙН “ШИЛДЭГ ИНЖЕНЕР” ЦЭНДИЙН ТҮМЭНДЭМБЭРЭЛ
Газар тариалангийн салбарт 30 жил ажиллаж байгаа орон нутгийн болон сум дундын техник засварын цех ажиллуулж жилдээ 3 сумын 36 иргэн аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлж байна. Төмсний комбайнд ангилан ялгаж шуудайлах нэмэлт төхөөрөмж суурилуулсан, төмсний мөр хоорондын сийрүүлэгч маналт хийх тоног төхөөрөмжийг автомат тохиргоотой болгосон зэрэг шинийг санаачлан хийж, туршин үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн.
46. 2022 ОНЫ “ШИЛДЭГ МЕХАНИКЖУУЛАГЧ” САНДАГИЙН ЦЭНДЭЭХҮҮ
Газар тариалангийн үйлдвэрлэлд 20 жил ажилласан. Сумандаа техник дундын үйлчилгээ үзүүлж жилдээ 11 иргэн, аж ахуйн нэгжийн 1000 орчим га талбайд биет ажил хийж, таримал тэжээл, төмсний тариалалт, хураалтын ажлыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг тэргүүний механикжуулагч юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.244.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.