Дэлхийн нэрт математикч М.Седик Афкан Монгол улсын 2065 он хүртэлх ирээдүйг математикаар хэрхэн гарсныг хэлж өгнө
Үйл явдал
/
2022-11-05

Дэлхийн нэрт математикч М Седик Афкан: Дэлхийн 70 гаруй улсад уригдаж, олон төрийн тэргүүнүүдтэй ярилцаж байсан. Хаана ч хүн төрөлхтний жаргах, зовох адил учир бүгд л цаашид манай улс яах бол гэж асуудаг. Харин бидний хүсэлтийг хүлээн авч надтай уулзсан Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар онцгой сэтгэгдэл төрүүллээ. Танай парламентын дарга математикийн шинжлэх ухааныг эзэмшсэн, шатрын адармаатай нүүдэл, хариу нь гардаггүй тоотой ноцолдож, тархи нь задарсан хүн байна. "Бид яах бол, би ямар байна гэх биш Афганистан, Монгол хоёрын дунд арилшгүй том түүхийн холбоо бий. Тиймээс миний мэндийг манай ард түмний халуун мэндийг Афканы ард түмэн, Хазара түмэнд уламжлаарай" гэхэд өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөө. Мөн "Монголчууд бид хувь заяаныхаа олон асуултын хариуг астрономи, квант классик физик, зурхайн аргуудаар нарийн тооцож чаддаг уламжлал соёлтой ард түмэн. Түүний нэгэн адил математикийн тооцоолуураар өнгөрсөн, одоо, ирээдүйг гаргаж ирж буй таны томъёо бас нэгэн баталгаатай, нарийн арга байхыг үгүйсгэх аргагүй" гэсэн жинтэй үг хэллээ. Танай УИХ-ын даргын математикч асуултууд надад гүн сэтгэгдэл үлдээж байна. Монголчууд нээлттэй, сониуч, ер нь оюун санаа өндөр юмаа. Бас миний очиж байсан Азийн олон орнуудаас та бүхэн шинжлэх ухаанд хамгийн хайртай, хамгийн баримжаатай явж чаддаг нь харагдлаа. Танай дарга шиг улс төрд олон математикч байгаасаа, тэгвэл их тооцоолж, бага алддаг юм гэж өнөөдөр орой 22.00 цагт шууд лайваар бүрэн ярилцлага нь цацагдах "Хүн төрөлхтний гоц оюун ухаантан, математикч" хэмээн НҮБ-ээс зарласан И.Седик Афкан онцоллоо. Оройны шууд лайваар Чингис хааны эзэнт гүрний мандал бууралтын шалтгаан, Монгол Улсын 2065 он хүртэлх ирээдүй математикаар хэрхэн гарсныг хэлж өгөх гэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.85.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.