Ц.ИДЭРБАТ: Хөдөө орон нутаг боловсон хүчний хомсдолд орсон нь үнэн
Үйл явдал
/
2022-11-05
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Төрийн албаны хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудалд ТББХ дээр, аймгийн төвийн сумдын төрийн албан хаагчдын таван жилийн урамшууллыг гаргаж тавьсан. Шалтгаан нь аймгийн төвийн сумд боловсон хүчний асуудалд орсон нь үнэн. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн хүснэгт дээр Хэнтий аймаг 3 гэж байгаа. Дарханы зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудыг оруулаад өндөр гарсан байна. Хэнтийн тоог гаргахдаа нэмээгүй байна лээ. Тэрийг нэмээд Хэрлэн сумын тамгын газраас 10 хүн дутуу гэсэн мэдээ гарна. Аймгийн төвийн сумдад хамгийн их сэлгэлт хөдөлгөөн явагдаж байдаг. Залуу боловсон хүчин орлоо гэхэд, төд удалгүй өөр тийш шилжээд явчихдаг. Тийм учир аймгийн төвийн сумын ЗДТГ-ын ажилтнуудыг таван жилийн урамшуулалд оруулж өгөөч ээ. Нөгөө талдаа төрийн албаны цалингийн хувийг цогцоор болон томоор харах зайлшгүй шаардлага гарсан

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.