Томилолтын баг Янкоал компанийн MOUNT THORLEY WARKWORTH нүүрсний уурхайд ажиллалаа
Үйл явдал
/
2022-11-05
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл өнөөдөр /2022.11.04/ Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Hunter Valley-д үйл ажиллагаа явуулдаг Янкоал компанийн Mount Thorley Warkworth нүүрсний уурхайд ажиллаж үйл ажиллагаатай танилцлаа.

Тус мужийн хамгийн том ил уурхай төдийгүй хот суурин газрын дэргэд олборлогдож буй уг уурхай нь 1982 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба дахин 16 жил ажиллах юм байна.

Уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа удирдлагуудтай уулзаж, Шинэ Өмнөд Уэльсийн нүүрсэнд оногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, компанийн үйл ажиллагааг дэмждэг төрийн бодлогууд, уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулалт, холбогдох дүрэм, тэдгээрийн хэрэгжилт, байгаль орчны нөхөн сэргээлт тэр дундаа олборлолтын явцад зэрэгцүүлэн явуулдаг аргачлалын мэдээлэл солилцож дэлгэрэнгүй ярилцлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын Австрали улсад хийж буй айлчлал IMARC Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурлын хүрээнд амжилттай явагдаж, салбарын томоохон удирдагчид, хөрөнгө оруулагчид, шилдэг техник, технологи, инновац нэвтрүүлэгч лидерүүд гээд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцон, туршлага судалж, өөрийн орны эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлогын талаар хөрөнгө оруулагчдад хэрэгцээт мэдээллүүдийг өгсөн, нээлттэй ярилцсан салбарын хөгжилд хөрөнгө оруулалтын боломжуудыг эрэлхийлсэн чухал айлчлал боллоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.125.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.