Маргааш оройн 06:59 цагт сар бүтэн хиртэнэ
Үйл явдал
/
2022-11-08
2022 оны сарны хоёр дахь бүтэн хиртэлт маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-нд тохиох тухай судалгааны байгууллагууд мэдээлжээ

Энэ удаа дэлхийн бөмбөрцөг сарыг нарны гэрлээс бүрэн халхлах тул хэсэг хугацаанд хүрэн улаан өнгөтэй харагдах юм. Сарны бүтэн хиртэлтийг Төв ба Зүүн, Зүүн Өмнөд Ази, Шинэ Зеланд, Умард Америк тивээс харах боломжтой юм. Улаанбаатар хотын хувьд сарны бүтэн хиртэлт маргааш оройн 6:16 цагаас эхэлж, 6:59 цагт оргилдоо хүрээд 7:41 цагт дуусах юм байна. Бүтэн хиртэх хугацаа нь 1 цаг 24 минут бол хагаслан хиртэх (дэлхийн сүүдэр хагаслан тусах) хугацаа нь 4 цаг 39 минут үргэлжлэх ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.