“SYNERGY” баг “EQ-ГЭЭ” хөгжүүлье нөлөөллийн ажил зохион байгуулав
Үйл явдал
/
2022-11-02

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд хэрэгжиж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрийн “Synergy” багаас үйлдвэрийн газрын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хамт олон, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилгоор “EQ-гээ хөгжүүлье” сэдвийн хүрээнд нөлөөллийн ажлыг сонгон үйлдвэрийн газрын ажилтнуудад бага ч гэсэн мэдлэг түгээх, тэдэнд сэтгэл хөдлөлөө хэрхэн зөв удирдах, бусдыг ойлгох, өөрийгөө хэрхэн зөв ойлгуулах, EQ сайтай хүн амжилтад хүрэх илүү их боломжтой талаар бага ч гэсэн мэдлэг, мэдээлэл өгч амьдралын зөв хэмнэлтэй болоход туслах чиглэлийг баримтлан сургалт, арга хэмжээг Дулааны цахилгааны станцын Турбины хэсэг, Цахилгаан цехийн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн 47 ажилтны дунд зохион байгууллаа.

 “Synergy” багийн 9 гишүүн нөлөөллийн ажлынхаа хүрээнд өөрсдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, мэдсэн сурснаа бусдад хүртээмжтэй хүргэх зорилгоор 06 дугаар сарын 29-ний өдөр “Сайн иргэн-Сайн ирээдүй” академи, 09-р сарын 22-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч З.Жаргалмаа нараас онлайнаар сургалт, хичээлээр зөвлөгөө авч ажилласан байна.

Тус нөлөөллийн ажилд оролцсон бүтцийн нэгжийн ажилтнуудаас Google-form ашиглан сэтгэл хөдлөлийн чиглэлээр асуумжаар судалгааг авч нэгтгэхэд EQ чадварын талаар ойлголттой ажилчдын тоо талаас илүү хувийг эзэлж байсан боловч EQ-ийн ур чадварууд болох өөрийгөө ойлгох, өөрийгөө идэвхжүүлэх, бусдыг ойлгох, бусадтай харилцах, өөрийгөө удирдах чадваруудад суралцсан, ажил амьдралдаа хэрэглэж, хэвшүүлсэн ажилтнуудын тоо 10 хүртэл хувийг эзэлж байжээ.

Тухайлбал:
- Өөрийгөө сонсох, тунгаан бодох цагийг өөртөө гаргадаг уу? гэсэн асуултад 57.4%,
- Өдөрт та багадаа 30 минут ямар нэгэн дасгал хийдэг үү? гэсэн асуултад 70.2% нь хааяа гэж хариулсан байна. Энэ нь тухайн хүний ажил амьдралын хэв маягийн онцлогоос хамаарч хааяа гэдэг хугацаа нь 7 хоногт нэг удаа, эсвэл 14 хоног, сард нэг удаа ч байж болох ба энэ нь тухайн хүн өөрийгөө ойлгох, өөрийгөө хөгжүүлж, идэвхжүүлэх боломжийг өөртөө олгодоггүй гэсэн дүгнэлтийг хийж болохоор байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.