Монгол улсын даамын шигшээ баг өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт гаргалаа
Үйл явдал
/
2022-11-08
Турк улсын Анталия хотноо зохион байгуулагдаж буй Даамын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн даамын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Эрдэмбилэгээр удирдуулсан Монгол Улсын шигшээ багийн тамирчид 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлж дэлхийн цомыг анх удаагаа эх орондоо авч ирсэн түүхэн амжилт гаргалаа.
-Ц.Эрдэмбилэг нь Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр энэ оны дөрөвдүгээр сараас сонгогдон ажиллаж байгаа бөгөөд анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа ахлан орж Монгол улсынхаа төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
-Ц.Эрдэмбилэг дасгалжуулагчдаа болон Монгол улсын нийт тамирчиддаа халуун баяр хүргэе.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.