БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Их нүүдэл” дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-11-03

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын дүүргийн аварга шалгаруулах “Их нүүдэл” тэмцээн энэ сарын 22-ны өдөр “Монгени” цогцолбор сургуулийн зааланд зохион байгуулагдсан. 

Тэмцээнд дүүргийн 19 сургуулийн 456 сурагч 30 гаруй багш дасгалжуулагч оролцсон бөгөөд ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн эрэгтэй эмэгтэй тамирчдаас бүрдсэн 24 хүүхдээс дүүргийн аварга багаа  шалгаруулсан юм. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр

  • Тэргүүн байранд “Монгени” цогцолбор сургууль,
  • Дэд байранд 47 дугаар сургууль,
  • Гутгаар байранд 13 дугаар сургууль,
  • Тусгай байранд 20 дугаар сургууль тус тус шалгарлаа.

Мөн уран нүүдэлтэй тоглогчоор “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн сурагч Т.Гүндэгмаа, 11 дүгээр ангийн сурагч Б.Төртулга нар тус тус шалгарлаа. 

Тэмцээнд оролцсон тамирчид болон багш дасгалжуулагчдыг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.249.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.