Баян-Өлгий аймгийн удирдах ажилтнуудын тавдугаар ээлжит шуурхай хуралдаан боллоо
Үйл явдал
/
2022-11-08

Өнөөдөр /2022.11.07/ аймгийн удирдах ажилтнуудын тавдугаар ээлжит шуурхай хуралдаан болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга Тамгын газрын дарга Б.Мухамед удирдан зохион байгууллаа.

Хурлаар зарим агентлагууд өнгөрсөн 7 хоногийн цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулж, өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.

Хуралдаанд Цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар, Эрүүл мэндийн газраас халдварт болон халдварт бус өвчлөлийн нөхцөл байдлын талаар, Өлгий сумын Засаг дарга Өлгий сумын төвд хийгдсэн болон зохион байгуулагдсан ажлуудын талаар, Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс аймгийн өнгөрсөн долоо хонгийн болон шинэ долоо хоногийн урьдчилсан  цаг агаарын мэдээг танилцуулсан бол  өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 5 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.

Мөн энэ үеэр Онцгой байдлын газрын дарга З.Азат сумдын удирдлагуудад объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс “галын аюулаас урьдчилан сэргийлэх” арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байгаа талаар онцолж, манай аймагт хийгдсэн Зудын эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж гарсан тул сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, хадлан тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангахыг  анхаарууллаа.

Өнөөдрийн шуурхай хуралдааныг удирдан зохион байгуулсан аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед энэ долоо хоногийн үүрэг даалгаврыг өгснөөр хуралдаан өндөрлөв.

Мэргэжлийн хяналтын газар болон Алтанцөгц сумын Засаг дарга Ш.Айбект

  • Шинээр баригдсан гүүр даац хэтэрснээс болж нурсан. Иймд холбогдох арга хэмжээг авч, иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэхийг

Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назымд

  • Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан, орон нутгийн өмчийн газарт татан төвлөрүүлсэн автомашинуудыг холбогдох хууль дүрэм журмын дагуу дуудлага худалдаанд оруулахыг

Өлгий сумын Засаг дарга Д.Есболатад

  • Өлгий сумын төвийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагаагхангахын үүрэгдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.150.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.