Н.Батсуурь даян аваргын тухай сонирхолтой 30 баримт
Үйл явдал
/
2022-11-08
1. 1987 онд Увс аймагт төрсөн.
2. Увс аймгийн Ховд сумын харъяат. Түүний аав Намсрайжав нь тус нутгийн уугуул бол ээж нь Ховд аймгийн Дарви сумын хүн юм.
3. Н.Батсуурь гэдэг нэрийг түүнд аав нь өгчээ. Түүний өвөө Ж.Гэлэг дархан аварга Ш.Батсууриар тав давж улсын начин болж байсан учир уг нэрийг түүнд хайрласан байна.
4. Багадаа чөлөөт, жүдо бөхөөс гадна гимнастикийн дугуйланд хичээллэдэг байсан
5. Хамгийн анх таван настайдаа “Бүх цэцэрлэгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан”-нд оролцож түрүүлээд 3000 төгрөгөөр шагнуулж байжээ.
6. Улсын начин Ж.Гэлэг бол түүний өвөө. Ж.Гэлэг 1950 оны Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор улсын аварга Ш.Батсуурийг давж начин болж байжээ. Ж.Гэлэгийн долоон хүү долуулаа бөхөөр барилддагийн нэг нь Н.Батсуурийн аав юм.
7. Түүний аав Г.Намсрайжав нь улсын харцага цолтой бөх хүн. 1988 оны наадамд зургаа давж харцага цолтой болж байжээ. Харин Н.Батсуурь 2013 оны наадмаар буюу 25 жилийн дараа аавынхаа цолонд хүрч харцага болсон юм.
8. Аав нь одоо ч түүнийг дасгалжуулдаг байна. Наадмаар аавынх нь өгсөн сэтгэлийн дэм түрүүлэхэд нь нөлөөлсөн гэж Н.Батсуурь ярьжээ.
9. Тэрбээр үндэсний бөхөөс гадна Жүдо бөхөөр хичээллэдэг. Жүдо бөхийн ОУХМ цолтой. 2010 оноос жүдогоор эрчимтэй хичээллэсэн. 2011, 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн. Азийн аваргын хүрэл, дэлхийн цомын хошой хүрэл медальтай.
11. 2006 онд 19 настайдаа Ховд аймгийн наадамд тав давж аймгийн начин цолыг хүртсэн. Энэ нь түүний үндэсний бөхөөр авсан анхны цол юм.
12. 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан болж цолоо ахиулж байжээ.
13. Төрийн наадамд 13 жилийн өмнөөс барилдаж эхэлсэн. Наадмаас наадмын хооронд болдог барилдаануудад дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба нарын олон хүчтэнийг бусгах, зайлах, тахимдах, хавирах мэхүүдээр өвдөг шороодуулж байсан удаатай.
14. 2013 оны наадмаар зургаа давж шөвгөрч улсын харцага цол хүртсэн.
15. Хүндэлж явдаг бөх нь дархан аварга А.Сүхбат. 2011 оны Цагаан сарын барилдааны үеэр тэрбээр А.Сүхбат аваргын гараас “Ирээдүйн аварга” гэх шагналыг хүртэж байснаа одоо ч дурсан ярих дуртай байдаг байна.
16. Түүний эхнэрийг Саранжаргал гэдэг. Харин том хүү нь 2014 наадмын өмнөхөн мэндэлж аавынхаа хийморийг сэргээжээ.
17. 2008 онд “Соёл эрдэм” дээд сургуулийн аялал жуулчлалын ангийг төгссөн. “Асахи шимбун” сонины тэтгэлэгээр Японд хоёр жил суралцаж байжээ.
18. “ДЦС-3 ХХК”, “Химон констракшн”-ны бөх. Тийм ч учраас түүний арслан цолыг мялааж Эрчим хүчний яамны Хүндэт жуух бичгээр шагнаж, хүндэтгэл үзүүлсэн билээ.
19. Хүмүүс түүнийг төрөлхийн шогч, хөгжилтэй, хээгүй зантай хүн гэж тодорхойлдог.
20. Тэрбээр уг зодог, шуудгаа өөрт нь их ээлтэй гэж ярьдаг. Учир нь энэ зодог, шуудгийг шинээр хийлгэж өмссөн даруйдаа начин цолны хүндэтгэлийн барилдаанд түрүүлж байжээ.
21. Японы сүмогийн их аварга М.Даваажаргалтай багын найзууд.
22. Тэрбээр анх түрүүлсэн наадамдаа улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, улсын начин Б.Сангисүрэн, улсын гарди Ө.Бат-Орших, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа, улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Ш.Жаргалсайхан нарын шилдгүүдийг орхисон юм.
23. 2014 оны улсын наадамд түрүүлж анхны түрүүгээ хүртсэн билээ.
24. 2018 оны ардын төрийн наадамд босоо түрүүлж монгол улсын аварга цолтон болсон
25. Увсаас аймгаас төрөн гарсан 4 дэхь аварга цолтой бөх
26. Гурван жил дараалан улсын наадамд финалдсан бөх бөгөөд сүүлийн 10 жилд гаргаагүй амжилтын эзэн
27. Дэлхийн мэргэжлийн бөхийн барилдааны аварга бөх
28. Сүмо сонирхогчдын ДАШТ-ны аварга
29. Тэрээр одоо ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны даргаар ажиллаж байгаа.
30. Монгол улсын 11 дэхь, Увс аймгийн анхны даян аварга цолтой бөх. Одоо үеийн бөхийн зүүний манлай
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.40.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.