Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Миний яриаг гуйвуулан орчуулсанд харамсаж байна
Үйл явдал
/
2022-11-08

Цахим, хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийн Саудын Арабын Риад хотод оролцсон "Invest in Humanity" хурлын үеэрх ярилцлагын талаар цахим орчинд олон төрлийн мэдээлэл тархсан.

Тэгвэл энэ талаар дэд сайд Б.Болор-эрдэнэ:  "Та бүхэнд шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Амралтын өдрөөр 2021 оны 10-р сард буюу нэг жилийн өмнө миний оролцсон хурлын бичлэгээс тастаж авсан хэсгийг олуулаа ярилцлаа.

Би энэ талаар өөрийн байр суурь илэрхийлж, бодит үнэнийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан тус хуралд миний оролцсон хэсэг бол үе хоорондын талаарх сэдэвтэй, шинэ үе төрд хэрхэн ажиллаж байгаа, ямар сорилт тулгарч байгаа талаар зочид ярьсан юм.

Асуулт нь залуу хүн, хувь хүнд шууд чиглэсэн. Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундийн яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна. Цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжид хариуцлагатай хандах нэг үлгэр боллоо. Та бүхэн сонирхвол бүтэн бичлэг үзэж, үнэлэн дүгнээрэй! Баярлалаа!" хэмээн мэдэгдсэн байна.

Түүний цахим орчинд тавигдсан бичлэг:

Түүний оролцсон хурлын бүтэн бичлэг:

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.196.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.