ЦЕГ: ЕБС-ын хоёр хүүхэд нулимс асгаруулагч цацсан нь тогтоогдсон
Үйл явдал
/
2022-11-09
"Дархан-Уул аймаг, Дархан сумын сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг өнөөдөр 11:05-д авч шалгалтын ажиллагааг явууллаа

Шалгалтаар тус сургуулийн 12 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй хоёр сурагч БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой, харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр нэгдүгээр давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан байдал тогтоогдсон. Энэ үйлдэл нь камерын бичлэгт үлдсэн бөгөөд хүүхдүүд өөрсдөө эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа зааж өгсөн" байна.

13.00 цагийн байдлаар нийт 31 хүүхэд, зургаан том хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийж байна. Хоёр том хүнийг Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байна. Нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь “Үе мөч татаад байна толгой хүчтэй өвдөөд байна” гэсэн байдалтай. Бүх хүн хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Одоогоор тухайн газар цагдаагийн байгууллагаас ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.30.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.