“ХАМТДАА ХЭВШҮҮЛЬЕ” 21 хоногийн аяны дүн гарлаа
Үйл явдал
/
2022-03-22

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Нийтийн биеийн тамирын хэлтсээс санаачлан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн төрийн байгууллагуудын дунд “ХАМТДАА ХЭВШҮҮЛЬЕ” 21 хоногийн аяныг амжилттай зохион явуулж өндөрлөлөө.

Хаалтын ажиллагааг 2020.03.20-ны 13:00 цагт Хан-Уул дүүргийн спортын хорооны зааланд зохион байгуулж шагналаа гардууллаа.

Хаалтын ажиллагаанд:

-ХУД-ийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Цэрэн

-ХУД-ийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан

-Хан-Уул, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор

-ХУД-ын 16 дугаар хорооны Засаг дарга Ж.Хишигбаяр

-ХУД-ийн 290 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Бямбахорол

-ХУД-ийн 230 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Батцэцэг

-ХУД-ийн 223 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Туяа

-ХУД-ийн 26 дугаар сургуулийн сургалтын менежер Ц.Мөнхжаргал нар хүрэлцэн ирлээ.

-Залуу дуучин Г.Даваадалай, Voice шоуны оролцогч Д.Айсауле

нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн мэдээлэл сурталчилгааг МҮОНРТелевизээр сурталчлан ажиллаа.

Нэгдсэн дүгээр: ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс болон хороодоос

  • I байр ХУД, БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • II байр ОНӨААТҮГ Тохижилт үйлчилгээний төв
  • III байр 12 дугаар хороо
  • Тусгай байр 16 дугаар хороо
  • Тусгай байр 20 дугаар хороо

Боловсролын байгууллагаас:

  • I байр 230 дугаар цэцэрлэг
  • II байр 144 дүгээр цэцэрлэг
  • IIIбайр 223 дугаар цэцэрлэг
  • Тусгай байр 290 дүгээр цэцэрлэг
  • Тусгай байр 243 дугаар цэцэрлэг
  • Тусгай байр 26 дугаар сургууль
  • Тусгай байр 156 дугаар сургууль

Шилдэг спортын хамтлагаар 144 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.205.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.