Хан-Уул дүүргийн волейболын сурагчийн лигийн тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө
Үйл явдал
/
2022-04-05

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах волейболын сурагчийн лиг тэмцээн 2 насны ангилалаар 4 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд дүүргийн спорт хорооны заал, 115 дугаар сургууль, 32 дугаар сургуулийн спорт зааланд тус тус  зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 25 сургуулийн 76 багийн 960 гаруй тамирчид өрсөлдсөнөөс:

Дунд насны охидын ангилалд

1-р байрт 7 дугаар сургууль

2-р байрт 52 дугаар сургууль

3-р байрт 115 дугаар сургууль

Хөвгүүдээс

1-р байрт 115 дугаар сургууль

2-р байрт 52 дугаар сургууль

3-р байрт Солонго сургууль

Ахлах насны охидын ангилалд

1-р байрт Орчлон сургууль

2-р байрт 115 дугаар сургууль

3-р байрт 41  дүгээр сургууль

Хөвгүүдээс

1-р  байрт Орчлон сургууль

2-р  байрт Монгол Солонгосын коллеж

3-р байрт 7 дугаар сургуулийн баг тамирчид тус тус шалгарч байгууллагын нэгдсэн дүнгээр:

115 дугаар сургууль 1-р байрт, 7 дугаар сургууль 2-р байрт, 52 дугаар сургууль 3-р байрт шалгарч нас насанд эхний 2 байрт шалгарсан баг тамирчид нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.