Шатахуун түгээх станцынхан ажлын байраа тохижууллаа
Үйл явдал
/
2022-11-10

Автотээврийн цехийн Эрчим зүйн товчооны Шатахуун түгээх станцын хамт олон 100 бүтээлч аяны хүрээнд засвар тохижилтын олон ажил хийжээ. Үүнд, өөрсдийн хүчээр ажлын байр, гадна хашаа зэргийн өнгө үзэмжийг сэргээн, үйлдвэрийн үндсэн өнгө төрхийг тодорхойлсон өнгөөр будаж засварласан байна.

Мөн MNS4628:2013 стандарт “ШТС.Техникийн ерөнхий шаардлага”-д заасны дагуу шатахуун нөөцлөх савны тагийг нарны гэрлийн нөлөөгөөр хэт халахаас сэргийлж, гэрэл ойлгох будгаар будах заалтын дагуу цагаан өнгөөр будаж, хаягжуулсан байна. Түүнчлэн, ШТС-ын түгээгүүрийн саравч, түгээгүүрийн суурь зэргийн өнгө гандаж муудсаныг сэргээж, үйлдвэрийн өнгө төрхийг тодорхойлсон ногоон өнгөөр буджээ. Мөн ШТС-ын байрны доторх орчныг тохижуулж, хувцасны хуучирсан шкафыг будаж засварлажээ. Тус ШТС, Агуулахын эрхлэгч Б.Отгонсүрэн: “Ажлын байр өнгөтэй, үзэмжтэй, ашиглаж буй тоног төхөөрөмжүүд стандартын дагуу байх нь ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Нөгөөтээгүүр хамт олны уур амьсгал эерэг сайхан, ажилчид ажилдаа дур сонирхолтой байх боломж бүрддэг. Бид ажлын байраа засварт орох, шинээр авахыг хүлээж суулгүй, өөрсдөө тохижуулан, үзэмжтэй болгосондоо сэтгэл ханамжтай байгаа. Цаашид ч олон шинэ санаа гаргаж, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.42.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.