Хан-Уул Эко Дүүрэгт – Төрийн үйлчилгээг-иргэн бүрт
Үйл явдал
/
2022-11-10
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “ЭКО ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 9, 10, 12, 13,14, 16,21 дүгээр хороодын иргэдэд төрийн үйлчилгээг ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “ЯВУУЛЫН НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулна.
 
“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид 50 гаруй төрийн үйлчилгээг амралтын өдрөөр иргэдэд шуурхай хүргэж ажиллана. Үүнд:
 
Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах
-Хууль эрх зүйн зөвлөгөө
-Эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
-Хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, татварын үйлчилгээ
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, иргэний улсын бүртгэл, тоон гарын үсэг, гадаад паспортын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл
-Үрчлэлт, асран хамгаалал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, залуучуудын мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ
-Иргэдэд газрын харилцаатай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө
-Цэргийн бүртгэлтэй холбоотой мэдээ, мэдээлэл
-Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үйлчилгээ
-Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, төсөл хөтөлбөр, үзэсгэлэн худалдааны талаарх мэдээлэл, зөвлөгөө зэрэг төрийн үйлчилгээний мэдээлэл, зөвлөгөөг дараах байршил дээр ирэх амралтын өдрүүдэд өгч ажиллана.
 
Хугацаа, байршил:
-/2022.11.12/-ны өдрийн 09:00-13:00-13 дугаар хорооны иргэдэд 26 дугаар сургуулийн спорт зааланд
-/2022.11.12/-ны өдрийн 14:00-18:00- 12 дугаар хорооны иргэдэд Тайванийн сангийн биеийн тамирын зааланд
-/2022.11.13/-ны өдрийн 09:00-13:00 – 14 дүгээр хорооны иргэдэд 59 дүгээр сургууль
/2022.11.13/-ны өдрийн 14:00-18:00 – 9,10,16,21 дүгээр хорооны иргэдэд 7 дугаар сургууль дээр тус тус мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, төрийн үйлчилгээг шуурхай хүргэж ажиллана.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.195.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.