“Эрчим” дугуйлангийнхан ажлын орчноо тохижуулав
Үйл явдал
/
2022-11-06

Уул уурхайн 100 жилийн ойн хүрээнд зарласан “100 бүтээлч ажил” аянд Соёл, урлагийн цогцолборын хамт олон идэвхтэй оролцож, ажлын орчноо сайжруулж байна. Техникийн хэсгийн “Эрчим” дугуйлангийнхан дотоод нөөц бололцоогоо ашиглан автомашины гараашийг бүрэн засварлаж тохижуулжээ. Мөн жүжигчдийн 113 тоот өрөөг бүрэн засварласан байна. Түүнчлэн, 126 тоот өрөөг бүрэн засварласан төдийгүй материалаа худалдан авч тэнд шинээр тавилга хийж тохижуулжээ. Ийнхүү ажлын байрны тав тухыг хангаснаар уран бүтээл туурвих таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.136.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.