Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурал болж байна
Үйл явдал
/
2022-11-11
Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан танхим”-д болж байна.
Гурав дахь удаагийн хурлаар нийт таван төслөөс гурван үндсэн тайлан илтгэл танилцуулагдаж, сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлүүд, хүний буруутай үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, түүний үр дагавар, цаашид авах арга хэмжээний талаар санал хэлэлцэгдэж, зөвлөмж гарах юм байна.
Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн энэ удаагийн хурлаар дараах төслийн тайлан хэлэлцүүлэгдэж байна.
-Нэгдүгээрт, Хөдөлгөөнт манхан элсний нүүлтийг сааруулах, байгальд ээлтэй механик хаалт хийх, аргачилсан зөвлөмж - Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны сууринуудын төслийн ажилтан О.Ишцог
-Хоёрдугаарт, Усыг эргүүлэн ашиглах цөм технологийн төслийн тайлан - Төслийн удирдагч, ШУТИС-ийн Усны судалгааны төвийн захирал Д.Басандорж
-Гуравдугаарт, Монгол орны хүлэрт намгийн судалгаа - Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор Ч.Дугаржав
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.