Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян Дорнод аймагт үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-11-11
БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн гол мөрний сав газруудын дагуух хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах чиглэлээр гаргасан албан даалгаврын хэрэгжилт Дорнод аймгийн Онон-Улз голын сав газрын захиргаанд хийгдэж байна.
Дамбат ХХК, Монгол металл логистик ХХК-иудын ус ашиглах гэрээний усны нөөцийг хомсдох, бохирдохоос урьдчилан сэргийлэх ажилд тусгагдсаны дагуу Угтамын Могойтын рашааны ойр орчимд ус, хөрсний бохирдолгүй, бордоошуулагч ЭКО жорлон суурилуулахаар Онон - Улз голын СГЗ-нд хүлээлгэн өглөө. Тус ЭКО 00-ыг хавар тус рашаан дээр суурилуулах ба өвлийн улиралд иргэдэд бордоошуулагч ЭКО 00-ыг сурталчлан таниулах зорилгоор сав газрын захиргааны хашаанд түр байрлуулан ашиглаж эхэллээ.
Сав газрын захиргааны хуучин нүхэн жорлон нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс зайтай оршдог ч хавар Наранбулагийн дошин халиа тэлж ойртон эрсдэл үүсгэдэг тул устгал хийж, нүхийг булан ариутгал халдваргүйтгэл хийв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.163.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.