“Манай Хороо-Миний Гудамж” аяны шилдгүүд шалгарлаа
Үйл явдал
/
2022-11-11
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас уламжлалт болгон зохион байгуулдаг “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан зохион байгууллаа. ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсгүүд тус тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулсан ба нэгдүгээр шатанд дүүргийн 56 хороонд ажиллаж, харилцан мэргэжил арга зүйн туршлага солилцож 28 хороог шалгарууллаа. Ийнхүү шилдэг хороог шалгаруулахдаа 18 бүлгийн 106 шалгуур үзүүлэлтийг тавьсан бол шилдэг хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулахад 14 бүлгийн 35 шалгуур үзүүлэлтийг тавьж, дүнгээ гаргажээ. Энэхүү аянд тус газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15” идэвх санаачилгатай оролцож 3 дугаар байр, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12” тусгай байранд тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Шилдгээр шалгарсан ХҮТ-12 нийт 60 ажилтантай бөгөөд БГД 15-19 хорооны 89 орон сууцны 6645 өрх, 472 аж ахуйн нэгж байгууллагад хүрч ажилладаг бол ХҮТ-15 нь нийт 73 ажилтантай СХД 12-17 хороо, БГД 20 хорооны 51 байрны 8300 өрх, 623 аж ахуй нэгж байгууллагад хоногийн 24 цаг тасралтгүй дулааны эрчим хүч хэрэгцээний халуун хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг найдвартай түгээн ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.