Нийслэлийн засаг даргын нэрэмжит нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулдаг спорт наадам эхэллээ
Үйл явдал
/
2022-11-11
Өнөөдөр (2022.10.31)-нд Нийслэлийн Засаг Даргын Нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулдаг спорт наадам эхэллээ. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй тус спорт наадмын эхэнд Нээлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И. Баатархүү, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж. Ганболд нар нээлтийн үг хэлж, ажилчдын эрүүл мэндийг дэмжиж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын дөрөвдүгээр наадамд оролцож буй бүх ажилтнуудад амжилт хүслээ. Тэмцээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 45 ажилтан 5 төрөлд хурд хүчээ сорьж өрсөлдөж байна.
Баг тамирчдадаа амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.