ЦАХИМ ӨМНӨГОВЬ-ЧАДВАРЛАГ төрийн албан хаагч сэдэвт хэлэлцүүлэг сургалт болж байна
Үйл явдал
/
2022-11-11
Аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн бүтээмжийн сэргэлт, төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор 15 сумын ЗДТГ-ын дарга, агентлагийн дарга нар, сум, агентлагийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, И монголиа цахим систем хариуцсан албан хаагч нарт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, төрийн албаны зөвлөл, Цахим хөгжил харилцаа холбооны яам хамтран зохион байгуулж байна.
Сургалт төрийн албаны шинэтгэл, сахилга хариуцлага, хандлага зан үйлийн өөрчлөлт, бүтээмжид нөлөөлөх нь, төрийн албаны цахимжуулалт, төрийн албаны хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлууд зэрэг сэдвүүдээр үргэлжилж байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Засгийн газрын референт С.Нямбаяр, төрийн албаны зөвлөлийн сургалт, судалгааны мэдээллийн нэгдсэн сангийн дарга Ж.Эрдэнэбат нар өнөөдрийн сургалтыг орж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.163.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.