Монгол бичгийн цахим бичвэрийн сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-11-11
Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS:6395:2022 стандартын дагуу албан хэргийг хос бичгээр хөтлөх туршилтын ажлыг эхлүүлэх бэлтгэл хангах зорилгоор аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Төрийн архивын тасаг, ЗДТГ, БШУГ, СУГ, АБНТБТ-үүд нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба, Архивын ерөнхий газартай хамтран ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар болон төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад монгол бичгийн сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтад нийт 203 албан хаагч хамрагдаж, монгол бичгийн үсгийн фонтыг хэрхэн суулгах, бичих, цахим бичвэрийг стандартын дагуу хэрхэн хэвлэх, турших талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.
Сургалтын үр нөлөөг дээшлүүлэх, цахим бичвэр боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг нэмэгдүүлэх зорилгоор эдгээр албан хаагчдын хүрээнд “Монгол бичгийн цахим бичвэр - 2022” аймгийн уралдааныг зохион байгуулахаар холбогдох удирдамж, чиглэлийг боловсруулан хүргүүлээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.138.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.