Цас орж, цасан шуурга шуурна
Үйл явдал
/
2022-11-11

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун  баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -16...-18 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.135.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.