“Эзэн Чингис хаан урлагт” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэнэ
Үйл явдал
/
2022-11-11

09.00-17.00 цагт: АШУҮИС-ийн төв байранд залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9909-9435

10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд Улаанбаатар хот анх удаа “Хотын стандарт”-тай болж, өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан "Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулна Утас: 9903-7310, 9976-3656.

10.00 цагт: Монголын Үндэсний музейгээс “Боловсрол олон нийтийн хөтөлбөр”-өөр дамжуулан танхимын бус сургалт явуулж байна. Өнөөдөр ЕБС-ийн 5-аас дээш ангийн сурагчдад Монголын уламжлалт цагаан идээ ааруул, аарцыг хэрхэн хийдэг талаар ойлголт, мэдлэг өгөх сургалт болно. 

11.40 цагт: “Тайж палас”-ын “Бодэса Арт” галерейд “Эзэн Чингис хаан урлагт” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 9950-4845.

12.00 цагт: ХӨСҮТ-өөс ковидын шинэ хувилбарын эмнэлзүй, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, шинэ хувилбарын тархалт, томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлнэ. Утас 9979-7227.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.