Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хууль, зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2022-11-15
Иргэдэд хууль, зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөг хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгийг бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд 32, 21 дүгээр хороонд зохион байгууллаа.
Энэ удаагийн өдөрлөгөөр гэр бүл, газар, гэрээ, тэтгэвэр, хүүхдийн тэтгэмж гэх мэт иргэдэд тулгамдсан асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн албан хаагчид Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтран зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.141.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.