НӨАТ-ын сугалаа Лхагва гарагт явагдана
Үйл явдал
/
2022-11-15

НӨАТ-ын сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр хэмээн мэдэгдээд буй. НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол энэ сарын 16 буюу лхагва гарагийн 13:00 цагт явагдана.

 Энэ удаагийн тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримт оролцоно.

НӨАТ-ын сугалааны баримт бүртгүүлснээр дараах хонжвороос хожих боломжтой

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг,
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг,
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.