Сонгинохайрхан дүүргийн хог тээвэрлэлтийн байгууллага зургаан авто машинаар парк шинэчлэл хийлээ
Үйл явдал
/
2022-11-15
Сонгинохайрхан дүүрэг 2011 оноос хойш 11 жил хог тээвэрлэлтийн байгууллагад парк шинэчлэлт хийгдээгүй байсан. Тиймээс хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд энэ жил зургаан автомашинаар парк шинэчлэлт хийгдлээ.
Тус ажлын хүрээнд “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГазарт дүүргийн төсвийн хөрөнгөөр ОХУ-ын “Камаз” маркийн тусгай төхөөрөмжит орон сууцны хог хаягдлыг ачих зориулалттай автомашин нэг, гэр хорооллын хог хаягдлыг ачих зориулалттай задгай тэвштэй гурван автомашин, Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлыг цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн төслийн хүрээнд Солонгос улсын Хьюндэй маркийн тусгай зориулалтын хог тээврийн хоёр автомашинаар парк шинэчлэлийг нэмэгдүүлээд байна.
Цаашид хог тээвэрлэлтийн байгууллагын парк шинэчлэлтийг шат дараатай хийхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.137.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.