2022 оны Зүүн азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Багануур дүүргийн 3 тамирчид амжилттай оролцлоо
Үйл явдал
/
2022-11-15
2022 оны 11-р сарын 04-13-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо “2022 оны Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн” амжилттай зохиогдож, өндөрлөлөө.
Тус тэмцээнд Ази тивийн 12 орны 180 өсвөрийн шатарчид ур чадвар,бүтээлч сэтгэлгээ,оюуны цараараа өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Монгол улсаас 16 өсвөрийн тамирчид оролцож, 21 медалийн эзэн болсон байна. Багануур дүүргээс 8, 10 насны ангилалд 3 тамирчин оролцсон юм. 10 насны ангилалд Б.Ану стандарт төрөлд хүрэл медаль авч, Дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзол хангаж, блиц төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд 3 мөнгөн медалийн эзэн болжээ.
Мөн 10 насны ангилалд Б.Тэнгис багийн төрөлд 2 мөнгөн медаль хүртсэн бол 8 насны ангилалд Э.Энхтулга багийн төрөлд 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж амжилт арвин оролцлоо.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний шагналын тавцанд зогсож Тайландын тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулсан тамирчиддаа болон амжилттай оролцож, их туршлага хуримтлуулж, түвшин ахисан нийт өсвөрийн шилдэг тамирчиддаа ХАЛУУН БАЯР ХҮРГЭЖ, дараа дараачийн тэмцээнүүдэд нь ИЛҮҮ ИХ АМЖИЛТЫГ ХҮСЬЕ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.