Монгол-Оросын найрамдлын сарын өдрүүд эхэллээ
Үйл явдал
/
2022-11-15
 

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 62 дахь жилийн өдрүүд эхэлж, нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий консул Зайнутдинов Р.А,  Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу, ОХУ-ын Соёл, Шинжлэх ухааны төв, “Росс Сотрудничество” агентлагийн  Монгол дахь байгууллага, Буриад улсын төлөөлөгчдөөс бүрдсэн хүндэт зочид оролцлоо. Энэ удаагийн найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд нь Монголын иргэдийг хуучнаар ЗХУ-д сургаж эхэлсний 100 жил, тус улсад Их, дээд сургууль төгсөгчдийн холбооны 50 жилийн ой, Төгсөгчдийн нэгдсэн өдөртэй  давхцаж буйгаараа онцлог юм.  

Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгээс тус өдрүүдийн хүрээнд  Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах, Монголчуудыг сургаж бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан  Оросын мэргэжилтнүүдийн алдрыг тэмдэглэх, ОХУ-д Их, дээд сургууль төгсөгчдийн дунд “Эргэн дурсахуй” уулзалт, үдэшлэг зэрэг томоохон үйл ажиллагаа зохион байгуулж байна.  Энэ өдөр Оросын мэргэжилтэн,  Эрдэнэт үйлдвэрийн Засвар угсралтын цехийн бригадын дарга Липовский Е.Ю-ийн хөдөлмөр зүтгэлийг алдаршуулж, цехийн удирдлага хамт олон нь  ая дуу, сэтгэлийн үгтэй мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ОХУ-д төгссөн үе үеийн төгсөгчид уулзаж, Орос орон, оюутан ахуй цаг үеээ эргэн дурсав.   
Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт хотод 100 гаруй Оросын иргэд ажиллаж амьдарч байна.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.