Миний мэргэжил-Хүний нөөц уулзалт боллоо
Үйл явдал
/
2022-11-15
Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс “Миний мэргэжил-Хүний нөөц” уулзалт зохион байгууллаа. Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг.

Энэхүү өдрийн хүрээнд болсон уг уулзалтад бүтцийн нэгжүүдийн хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд, Тэргүүлэх хүний нөөцийн мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ нарыг  Хөдөлмөр нийгмийн хамгаалын яамны Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, мэргэжилтэн О.Дөлгөөнтамирыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүндэт жуух бичгээр шагнав. Түүнчлэн тэргүүний 10 гаруй ажилтныг мөнгөн шагналаар урамшуулав. Мэргэжлийн баярыг тохиолдуулан хүний нөөцийн мэргэжилтнүүдийн санаачлан хэрэгжүүлсэн төсөлт ажлуудыг шалгаруулсан байна. Засвар механикийн заводын “Ур чадварын үнэлгээ”  Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн “Мэдлэгээ түгээе”, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн “Цахим сэтгүүл” Баяжуулах үйлдвэрийн Үндэсний өв соёлын өргөө төсөлт ажлууд шилдгээр шалгарч шагнал гардлаа. 

Мэргэжлийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд анх удаа хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан зарлажээ. Уралдаанд 18 бүтцийн нэгжийн хүний нөөцийн 26 мэргэжилтэн оролцжээ. Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн “Баяжуулах үйлдвэрийн түлхүүр ажилтныг тодорхойлж, нөөцийг үнэлэх нь” эрдэм шинжилгээний өгүүлэл Тэргүүн байрт шалгарсан бол Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мөнхтуяагийн “Сонгон шалгаруулалтын зарим хэмжих үзүүлэлтийн харьцуулсан судалгаа, Ус хангамжийн цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Энхтайван, ган бөөрөнцгийн цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Д.Саранзаяа нарын Байгууллагын соёл, ажилтны сэтгэл ханамжийн судалгаа өгүүлэл удаах байруудад шалгарсан байна. “Миний мэргэжил-Хүний нөөц” уулзалтын үеэр хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хаягласан талархлын захидлыг гардуулан өгсөн. Эрдэнэт үйлдвэрийн 280 гаруй ажилтан хүний нөөцийн мэргэжилтэн, ажилтнууддаа талархлаа илэрхийлэн, сэтгэлийн үгээ дайсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.209.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.