Уламжлалт гар урлаачдын үзэсгэлэн гурав дахь өдрөө үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-11-15
“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, Соёлын яам хамтран “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулж буй “Уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” цогц арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээ нь үзэсгэлэн, сургалт, хэлэлцүүлэг гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа юм.
Арга хэмжээнд оролцож буй зочид үзэсгэлэнд тавигдсан “Гар урлалын бүтээл”-үүдтэй танилцаж өөрсдийн дэмжиж буй бүтээлд саналаа өгөх боломжтой. Ингэснээр Форумын гурав дахь өдөр үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс шилдэг 100-г шалгаруулж батламжлан, Олон улсын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
Шилдэг бүтээлийг дараах номинациар шалгаруулж байна.
Монгол үндэсний хувцас урлал
Эсгий урлал
Монголын уламжлалт арьс ширэн эдлэлийн урлал
Монгол зургийн урлал
Сийлбэрийн уламжлалт урлал
Уламжлалт уран хатгамал, оёдол, нэхэх, сүлжмэл урлал
Наамлын урлал
Үндэсний хөгжмийн зэмсгийн уламжлалт урлал
Мал аж ахуйн тоног хэрэгслийн урлал
Монгол дархны уламжлалт арга ухаан
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.4.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.