Сангийн яаманд УИХ-ын чуулганаар баталсан Монгол Улсын 2023 оны Төсвийн талаар дэлгэрэнгүй танилцуулна
Үйл явдал
/
2022-11-16

11.00 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Ард түмний хурлыг Төрийн ордонд хуралдуулах шаардлагын талаар Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүд мэдээлнэ.

11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцож, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Төрийн ордонд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар 2023 нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавих талаар шаардлага хүргүүлнэ. АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат болон бусад удирдлагууд мэдэгдэл хийнэ.

12.00 цагт:“Новотел” зочид буудалд “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” хэвлэлийн бага хурал болж олон талт хамтын ажиллагааны үр дүнг танилцуулна. 

14.00 цагт: Сангийн яаманд УИХ-ын чуулганаар баталсан Монгол Улсын 2023 оны Төсвийн талаар дэлгэрэнгүй танилцуулна.

16.00 цагт: Японы ЭСЯ-нд Монгол-Японы дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсын Эзэн хааны одон хүртсэн эрхэмүүдэд хүндэтгэл үзүүлнэ. Утас:11-320777

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.3.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.