“ЧӨЛӨӨТ БӨХ”-ийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Үйл явдал
/
2022-11-17
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн "ОЛИМПИЙН ОДОД" тэмцээн 2022 оны 11-р сарын 11-13 өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгуулагдлаа.
 
Энэ удаагийн тэмцээнд хот хөдөөгийн 31 байгууллагын 678 тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир Спорт Хорооны Н.Баатар дасгалжуулагчтай Чөлөөт бөхийн "МJ" клубийн баг тамирчид:
- 33 кг-ын жинд 106 сургуулийн сурагч Д.Дэлгэрмөрөн алтан медаль
- 29 кг-ын жинд 107 сургуулийн сурагч Б.Гүнцэг мөнгөн медаль
- 55 кг-ын жинд 106 сургуулийн сурагч Б.Булгантамир шагналт 5 байр
- 42 кг-ын жинд 123 сургуулийн сурагч Э.Түвшинбаяр шагналт 5 байрыг тус, тус эзлэн амжилттай оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.